/ / Нутаг дэвсгэрийн Цагдаагийн байгууллагын Төсвийн төсөл зарцуулалт, үйл ажиллагааны болон аудитын санхүүгийн тайлангийн талаар

Нутаг дэвсгэрийн Цагдаагийн байгууллагын Төсвийн төсөл зарцуулалт, үйл ажиллагааны болон аудитын санхүүгийн тайлангийн талаар

    Цагдаагийн газрын төсөв 2014 онд 2.305.924.1 мянган төгрөгөөр батлагдсан боловч 5-р сарын 31-ны байдлаар 41.012.4 мянган төгрөгөөр төсөв хасагдсан үүнээс алба хаагчдын цалинд 22.05.1 мянган төгрөгөөр хасагдсан байна. Гэтэл Засгийн газрын 99 тоот тогтоолоор алба хаагчдын цалинг нэмж олгох, Цагдаагийн газар шинээр байгуулагдсан Төрийн үйлчилгээний хяналтын нэгдсэн системд, мэргэжлийн 3 ээлжийн хүн байх, журмын хашаанд ээлжийн 3 хүн авч ажиллуулах, зэрэг зайлшгүй орон тоо цалин хангамж шаардлагатай байгаа, Гэмт хэргийн гаралт 41 хувиар өсссөн, үйл ажиллагаа өдөр бүр нэмэгдээд байхад мөн л төсөвт батлагдсан шатахууны зардлаас 17.609.2 мянган төгрөг хассан нь байгууллагад хүндрэлтэй байсан байна. Төсвийн гүйцэтгэлийн авч үзэхэд Улсын төсөвөөс 1.136422.2 мянган төгрөгийн санхүүжилт авч эхний хагас жилд 100 % санхүүжилт хийгдсэн ч Цахилгаанд 3252.4 мянган, тээвэр шатахууны зардалд 5270.7 мянган, хоолны зардалд 866.5 мянган төгрөгөөр тус тус хэтэрч ажилласан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна