/ / Иргэний зөвлөлийн бүтэц

Иргэний зөвлөлийн бүтэц

   

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлйн

 

гишүүдийн танилцуулга

 

Н.Бэрцэцэг     /Иргэний зөвлөлийн дарга/

 

Нэмэх овогтой Бэрцэцэг 1956 онд Улаабаатар хотод төрсөн. Дархан хотын 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийг 1973 онд, МУИС-ийг 1977 онд төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр. 1977-1980 онуудад Дархан хотын АДХГЗ-ны Статистикийн хэлтэст статистикч, ахлах мэргэжилтэн 1981-1995 онд Статистикийн товчоо, хэлтсийн дарга, 1995-2003 онд аймгийн Хянан шалгах хорооны дарга, 2003-2013 онд аймгийн Ерөнхий аудитор, 2013-2015 онд Аудитын газарт ахлах, менежер, зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Монгол Улсын Гавъяат эдийн засагч. Утас: 99372125

 

Л.Гүнчин     /Зөвлөлийн гишүүн/

 

            Лувсандорж овогтой Гүнчин 1955 онд Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн суманд төрсөн. Сэлэнгэ аймгийн Бумцэндийн нэрэмжит 1 дүгээр 10 жилийн сургуулийг 1974 онд, ОХУ-ын Иркутск хотын Улсын багшийн дээд сургуулийг 1979 онд, Намын дээд сургуулийг 1988 онд тус тус суралцаж төгссөн. Орос хэлний багш мэргэжилтэй. Төрийн удирдлагын магистр. 1979-1982 онд Дархан хотын Сургалт заах аргын кабинетад эрхлэгч, 1988-1990 онд Хэнтий аймгийн МАХН-ын хорооны нарийн бичгийн дарга, 1990-1992 онд Дархан хотын Намын хорооны нарийн бичгийн дарга, 1992-2000 онд УХИ-ийн Дархан салбарын захирал, 2000-2012 онд Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга, 2012-2015 онд Иргэний танхимын даргаар тус тус ажиллаж байсан. Утас:99372251

 

Ч.Оюунчулуун    /Зөвлөлийн гишүүн/

 

            Чойжилсүрэнгийн Оюунчулуун 1960 онд Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн. Дархан хотын Усны аж ахуйн техникумыг 1981 онд газар зохион байгуулагч мэргэжлээр, Улаанбаатар ЭЗДС-ийг 1993 онд эдийн засагч нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Ард, СББ, Хаан банкинд 1981-2017 онуудад эдийн засагч, салбарын эрхлэгчээр ажиллаж байсан. Утас:99084689

 

Ц.Цогзолмаа    /Зөвлөлийн гишүүн/

 

            Лувсандаш овогтой Цогзолмаа 1959 онд Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр 10 жилийн сургуулийг 1977 онд, ХХАҮ-ийн техникумыг 1986 онд, УХИ-ийг 2005 онд тус тус төгссөн 1977-1994 онд Хөвсгөл аймгийн Цагдан сэргийлэх ангид сэргийлэгч, 1994-2003 онд Дархан-Уул аймгийн Цагдаагийн Газарт Хэв журмын тасагт тоо бүртгэгч, бага дарга ахлах ахлагчаар ажиллаж байсан. Утас: 99259819

 

ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ


 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна