/ / Засаг даргын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар

Засаг даргын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар

   Тайлангаас харахад Улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалсан байх төсөв хасагдсан нь өсөн нэмэгдэж байгаа нийгмийн шаардлагыг хангаж ажиллахад хүндрэл учируулж байгаа нэг шалтгаан болж байна гэж үзлээ.
Үүнд: Гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үеэс 41%-иар өссөн иргэдээс ирж байгаа гомдол мэдээлэл 28.6%-иар тоо бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн зөрчил нь өмнөх оны мөн үеэс 13.7%-иар, эрүүлжүүлэгдсэн хүний тоо 2.5%-иар тус тус өссөн байна.
Аймгийн засаг дарга, ГХУСАЗЗ-ийн зүгээс аймгийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах ЦГ-ын үйл ажиллагааг дэмжих зорилгоор :
Нэг давхаруудын дэн буудлуудын үйл ажиллагааг хориглосон Дархан сумын засаг даргын 290 тоот захирамж гаргаад хяналт тавьж байна, хөдөөгийн сумдын алба хаагчын ажлыг дэмжин 2 автомашин, Хөдөлгөөнд эргүүлд 2 авто машин улсын төсөвөөс нийлүүлсэн зэрэг дэмжлэгүүдийг үзүүлжээ.
Гэвч гэмт хэргийн гаралт буурахгүй байгаа тул Аймгийн засаг дарга, ГХУСАЗЗ-ийн зүгээс дараах ажлуудад дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж үзэж санал хүргүүлж байна.
ҮҮНД: Олон нийтийн цагдаагийн албыг нэн яаралтай байгуулж ажилд нь оруулах, морин эргүүл, бусад иргэд, аж ахуйн нэгжийг эргүлийн болон байнгийн постонд татан орлцуулж дэмжлэг туслалцаа авах зэргээр гэмт хэргийг гаралтыг бууруулах, Олон нийтэд зориулсан сургалт сурталчилгааны ажлуудыг оновчтой хэлбэрээр зохион байгуулахад хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх,
Архидан согтууралт түүнтэй холбоотой гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор архины албадан хөдөлмөр-эмчилгээний үйлчилгээг бий болгож, түүнд ажиллах мэргэжлийн эмч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчийн хүний нөөцийн цалин орон тоог шийдвэрлэж, үйл ажиллагааг нь тогтмолжуулах,
Гэр бүл эцэг эхчүүдэд зориулсан сургалт явуулдаг, зөвлөгөө өгдөг бүтэц орон тоотой бий болгож хөгжүүлэх саналтай байна.
Хуралдаанаас гаргасан санал зөвлөмжөө 2014-07-30-ны өдөр Аймгийн ИТХ-ын дарга, ЦЕГ-ын дарга, Хууль зүйн сайдад тус тус хүргүүлсэн билээ
Иргэний зөвлөл нь хуулиар батлагдсан бүрэн эрхийнхээ хүрээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, чиглэлээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа түүний онцлогыг иргэдэд сурталчлах, цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцлийг бүрдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх, эрүүл мэнд, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах чиглэлээр санал, зөвлөмж боловсруулан холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх үүргийн дагуу Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг даргын хэрэгжүүлэх арга хэмжээний талаар 2014-08-11-нд Дархан-уул аймгийн Засаг даргад 2014-08-04-ны өдөр Цагдаагийн газрын дарга нарт тус тус саналаа хүргүүлж ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна