/ / ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДЛЫН ТАЛААР

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДЛЫН ТАЛААР

     “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхий тухай хууль”-ийн 6 дугаар зүйлд заасны дагуу үйл ажиллагааны ил тод байдал, хүний нөөцийн бодлогын ил тод байдал, төсөв санхүүгийн ил тод байдал, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал гэсэн үндсэн 4 чиглэлээр байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийтэд ил тод хүргэн ажиллаж байна.
      Байгууллагын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, чанартай үйлчилгээ үзүүлэх нөхцөл бололцоо, ая тухтай байдлыг бүрэн хангах зорилгоор тус аймгийн 4-н сумын цагдаагийн хэсгүүд болон кобаны байр зэрэг нийт 9 байрны гадна “Мэдээлэл сурталчилгааны гэрэлтүүлэгтэй самбар” хийж байрлуулан иргэдийг хууль эрх зүйн болон цаг үеийн мэдээллээр тогтмол хангаж, санамж, сэрэмжлүүлэг, анхааруулга, бусад шаардлагатай мэдээллүүдийг тогтмол байрлуулан ажиллаж байна.
    Мөн Цагдаагийн газрын хэмжээнд сул орон тооны талаар сонгон шалгаруулалт явагдаж буй талаар www.darkhan.police.gov.mn вэб сайт болон орон нутгийн мэдээллийн хэрэгслээр иргэдэд нээлттэй мэдээллэн ажилласнаар төрийн алыбаны зөвлөлийн 2010 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэжлийн шалгалт авах журам”-ын дагуу сул оронд болон нөөцөд бүртгэгдэх иргэдийг сонгон шалгаруулахаар 2015 онд 2 удаагийн сонгон шалгаруулалтанд иргэдийг хамруулсан.
     Монгол Улсын Засгийн газрын Төсөв санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх тухай журам”-ын 2012.01.18-ны өдрийн 17 дугаар тогтоолын дагуу байгууллагын нэгдүгээр давхарт орох хаалганы эсрэг талын хананд байгууллагын жилийн төсөв, дунд хугацааны бодлого, зорилт стратеги, торгуулийн хуудас, шийтгэврийн тооцоо, төсвийн гүйцэтгэл, түүнд хийсэн аудитын дүгнэлт, төсвийн гүйцэтгэл, худалдан авах ажиллагаа гэсэн үндсэн 6 хэсгээс бүрдсэн дахин шинэчлэх боломжтой мэдээллийн самбарыг гаргаж байрлуулсан нь ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлтэнд нийцэж байна.
     Шилэн дансны тухай хууль 2015.01.01-нээс хэрэгжиж эхэлсэн  цагаас  тус цагдаагийн газар шилэн дансны нэгдсэн систем болон байгууллагын цахим хуудсандаа Шилэн дансны тухай хуулийн 6.2.1, Засгийн газрын  384 дүгээр тогтоолын 4.1.5 –д заасан төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн хөтөлбөр, хөтөлбөрийн  хүрсэн үр дүнгийн талаарх тоон болон чанарын үзүүлэлт,   хуулийн 6.2.1 –д заасны дагуу хагас бүтэн жил, сар улирлын гүйцэтгэл,  хуулийн 6.4.1-д тухайн жилийн төсөвт орсон нэмэлт өөрчлөлт, хуулийн 6.1.4 –д  заасан жилийн эцсийн санхүүгийн тайланг мэдээллэх,  хуулийн 5.1.1 шилэн дансны бие даасан цэстэй байх,  хуулийн 5.1.3 –д тодруулга өгөх албан тушаалтны нэр, утас, цахим хаягийг байршуулсан байх, Засгийн газрын 384-р тогтооолд заасан тухайн жилийн төсөвт орсон нэмэлт өөрчлөлт, жилийн эцсийн санхүүгийн тайлан, улсын төсвийн хэмнэлт, хэтрэлт, түүний шалтгааны тайлбар улирлын мэдээллүүдийг байршуулан ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна