/ / ГАЛ БИЧИН ЖИЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГУУДЫН ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ГАЛ БИЧИН ЖИЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГУУДЫН ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

   Дархан –Уул аймгийн засаг захиргааны байгууллагуудаас Гал бичин жилийн хөдөлмөрийн аваргуудаа шалгаруулан шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2017 оны 02 дугаар сарын 24 өдөр зохион байгууллаа.

   Аймгийн Хууль хяналтын байгууллагуудын “Хөдөлмөрийн аварга”-аар тус Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Т.Гантөмөр шалгаран аймгийн Засаг даргаас шагналаа гардан авч, Цагдаагийн газрын дарга, болон зөвлөлийн гишүүд, бие бүрэлдэхүүн баяр хүргэж хүндэтгэл үзүүлж ажлын амжилт хүслээ.

    Мөн Дархан сумын 14 дүгээр баг гал бичин жилийн “Шилдэг баг”-аар шалгарч багийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд, Иргэдийн нийтийн хурлын дарга, нийгмийн ажилтан, зохион байгуулагч, иргэдийн төлөөлөл,хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад С.Эрдэнэболд нар шагналаа гардан авлаа. Тус багийн засаг захиргаа, иргэд олон нийтэд “Алтан унжлагат” хэмээх Гал тахиа жилдээ улам их амжилт гарган, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар

Image may contain: 9 people, people standingImage may contain: 3 people, people on stage and people standingImage may contain: 5 people, people standingImage may contain: 5 people, people standingImage may contain: 6 people, people standing and indoor

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна