/ / “ОЮУТАН ЦАГДАА”, “СУРГУУЛИЙН ЦАГДАА” ЭРГҮҮЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИДЭВХИЖҮҮЛЭН АЖИЛЛАСАН ТАЛААР

“ОЮУТАН ЦАГДАА”, “СУРГУУЛИЙН ЦАГДАА” ЭРГҮҮЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИДЭВХИЖҮҮЛЭН АЖИЛЛАСАН ТАЛААР

    Их, Дээд сургууль, МСҮТөв, Ерөнхий боловсролын сургуулийн орчимд болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, оюутан сурагчдад холбогдох хууль тогтоомжийг сурталчилан таниулах зорилгоор аймгийн ИТХурлын 86, 111 тоот тогтоолоор батлагдсан “Оюутан цагдаа”, “Сургуулийн цагдаа” эргүүлийн журмын хэрэгжилт ямар түвшин байгаа талаар аймгийн ГХУСАЗЗөвлөлийн гишүүдтэй хамтарсан шалгалтыг зохион байгуулж, цаашид анхаарах асуудлаа тодорхойлсон. Энэ чиглэлээр оюутны зөвлөл, сурагчдын холбоотой хамтран 3 удаагийн зураг авалт хийж, сургуулийн захирал нарт уг ажлыг улам боловсронгуй болгох талаар “Зөвлөмж” хүргүүлсэн.Дээрх арга хэмжээг зохион байгуулснаар Их, Дээд сургууль, МСҮТөв болон ерөнхий боловсролын сургуулиудын орчимд үйлдэгдэх гэмт хэрэг зөрчил эрс буурсан ажлын үр дүн гарч, оюутан сурагчдаас арга хэмжээнд хамтран оролцох идэвхи өндөр байна. Зохион байгуулагдаж байгаа арга хэмжээ болон оюутан цагдаа, сургуулийн цагдаа эргүүл ажиллах журмын талаар орон нутгийн “LXA” телевизийн ярилцлагын цагаар иргэд олон нийтэд тодорхой ойлголтыг өгч сурталчилан ажилласан.

Image may contain: 3 people, people sitting and indoorImage may contain: 3 people, people sitting and indoor

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна