/ / "Сар шинэ 2019" нэгдсэн арга хэмжээ

"Сар шинэ 2019" нэгдсэн арга хэмжээ

   "Сар шинэ 2019" нэгдсэн арга хэмжээний хүрээнд томоохон худалдааны төвүүдэд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүл хяналт шалгалт хийж байсан алба хаагчид иргэдийн гар утсыг хулгайлсан хэргийг шуурхай эрэн сурвалжлан холбогдогч этгээдийг тогтоон ажиллалаа.
  Тодруулбал: 2019.02.03-ны өдөр Дархан захад үйлчлүүлж байсан иргэн Т-ийн Samsung S-6 маркийн гар утас, иргэн О-ийн Samsung J-7 маркийн гар утаснуудыг Улаанбаатар хотын харъяат иргэн И гэгч халааснаас нь хулгайлсан хэргийг, мөн иргэн Э-нь Дархан захын лангуун дээрээс 500.000 төгрөгний үнэ бүхий даалингаа алдсан гэх хэргийг Дархан-Уул аймгийн иргэн У гэгч үйлдсэнийг тус тус шуурхай илрүүлж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иргэд та бүхнийг томоохон худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ халаасны хулгайгаас сэрэмжилж, сонор сэрэмжтэй байхыг Цагдаагийн газраас анхааруулж байна.

Image may contain: one or more people

Image may contain: one or more people and people standing

Image may contain: one or more people, people standing and indoor

Image may contain: one or more people, people sitting and shoes

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна