“Буудлагын аварга” шалгаруулах тэмцээн
Мөрдөн байцаах тасгаас “Намар-Эрүүл цагдаа” хөтөлбөрийн хүрээнд Цагдаагийн газрын “Буудлагын аварга” шалгаруулах тэмцээнийг 2018.09.17-ны өдөр Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн буудлагын талбайд зохион байгууллаа. Тус тэмцээнд 9 хэлтэс, тасгийн 16 алба хаагч оролцож онооны дүнгээр байр эзлүүлэн шагнаж урамшууллаа.