/ / “ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛ-АМЖИЛТЫН ҮНДЭС” ЗӨВЛӨГӨӨН

“ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛ-АМЖИЛТЫН ҮНДЭС” ЗӨВЛӨГӨӨН

   Олон улсын гэр бүлийн өдрийг угтаж Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас алба хаагчид, тэдний гэр бүлийн гишүүдийг хамруулан "Гэр бүлийн аз жаргал-амжилтын үндэс" зөвлөгөөнийг 2018.05.13-ны өдөр зохион байгууллаа.
  Гэр бүлийн гишүүдийн харилцан ойлголцол, хамтын ажиллагааг сайжруулах, гэр бүлийн харилцаанд амьдралын зөв хэвшил, эерэг нөлөөллийг төлөвшүүлж, санал хүсэлтийг сонсож, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд зөвлөгөөний гол зорилго оршлоо.
   Зөвлөгөөнд оролцогч 210 алба хаагч, гэр бүлийнхэнд "Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга", “Цагдаагийн алба хаагчдын эрх зүйн байдал, бусад төрийн алба хаагчдаас ялгагдах онцлог, ажлын үнэлэмж” зэрэг сэдвээр сургалт зохион байгуулж, хөгжөөнт тоглоом, урлаг соёлын арга хэмжээ, чөлөөт ярилцлагын үйл ажиллагаануудаар өрнөж амжилттай зохион байгуулагдлаа.

Image may contain: 1 person, standingImage may contain: 2 people, people smiling, people standing and textImage may contain: 1 person, standingImage may contain: 1 personImage may contain: 1 person, standing and textImage may contain: 1 person, smilingImage may contain: 2 peopleImage may contain: 3 people, people smiling, people standingImage may contain: 4 people, people standingImage may contain: 4 people, people smiling, crowdImage may contain: 10 people, people smiling, people standing, shoes and indoorImage may contain: 15 people, people smiling, basketball court, shoes and indoor

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна