/ / ТУС ЦАГДААГИЙН ГАЗАР 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА “ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ, ОРШИН СУУГЧДАД” ТАЙЛАГНАВ.

ТУС ЦАГДААГИЙН ГАЗАР 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА “ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ, ОРШИН СУУГЧДАД” ТАЙЛАГНАВ.

    Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газар 2017 оны үйл ажиллагааны тайлангаа Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, хурлын дэргэдэх иргэний зөвлөл, иргэд оршин суугчдад 2018 оны 01дүгээр сарын 15-ны өдрийн 16:00 цагт Залуучууд театрын Их танхимд зохион байгууллаа.

Тайлангийн хуралд Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Эрдэнэбат, Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбат, аймгийн прокурор Ц.Мөнхбат, Дархан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Балжинням, Дархан сумын засаг даргын орлогч Д.Батбаяр, сум дундын шүүхийн тамгын хэлтсийн дарга Б.Бат-Амгалан Иргэний зөвлөлийн дарга Д.Галбадрах, гишүүн Л.Гүнчин, Ж.Мөнхцэцэг, Ц.Баяраа, М.Тэгшжаргал нар болон хууль хяналтын байгууллагын удирдлагууд Дархан-Уул аймгийн иргэд оршин суугчид оролцлоо. Тайлангийн үйл ажиллагаанд нийт 850 орчим иргэд хамрагдсан болно.

Оролцсон иргэдэд халуун чацарганаар үйлчилж, цагдаагийн байгууллагад хэрэглэгдэж байсан болон одоо ашиглаж байгаа багаж хэрэгсэл, тусгай хэрэгслийг үзэж сонирхуулан, иргэдэд газар дээр нь хууль зүйн зөвлөгөө, сурталчилгаа, санамж сэрэмжлүүлэг өгч, гарын авлага, тараах материал тараан өгч санал хүсэлтийг бичгээр, амаар, цахим хэлбэрээр хүлээн авч ажиллалаа.

Арга хэмжээний талаар орон нутгийн “ЛХА”, “DBS”, “RGB” телевиз, иргэд олон нийтэд мэдээлэл өгч, үйл ажиллагаагаа сурталчиллаа.

Image may contain: 21 people, crowd and indoor

Image may contain: one or more people and indoor

Image may contain: 22 people, people sitting and crowd

Image may contain: 2 people, people sitting

Image may contain: 3 people

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна