/ / ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

2017.07.31                                                                                                                                Дархан хот

     Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс цагдаагийн байгууллагын төрийн тусгай албан тушаалын сул орон тоог тус албан тушаалд анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөх мэргэшлийн шалгалтыг 2017 оны 09 дүгээр сарын 04-09-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

         Зарлагдаж байгаа ажлын байр /албан тушаал/-д тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангаж байгаа болон мөн хуульд заасан үндэслэлээр албанаас хүсэлтээрээ чөлөөлөгдсөн иргэд зарласан сул орон тоонд өрсөлдөхөөр бүртгүүлэх эрхтэй.

Цагдаагийн газрын харуулын цагдаа, цагдаа зохицуулагч, бичиг хэргийн эрхлэгч, архивч зэрэг ажлын байрыг нээлттэй зарлаж, иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах замаар сул орон тоог нөхөх гэж байна.

Нээлттэй зарлаж байгаа ажлын байрны онцлогоос хамаарч мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага болон бусад тусгай шаардлага өөр өөр байна.

Иймд зарласан ажлын байр тус бүрт тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт, сул ажлын байрны тоог Цагдаагийн байгууллагын цахим хуудсанд байрлуулсан тул Та бүхэн Энд дарж үзнэ үү.

Бүртгэл 2 үе шаттай явагдана. Үүнд:

Нэгдүгээр үе шат:

      Цагдаагийн байгууллагын сул ажлын байранд өрсөлдөх Нийслэл хотын иргэд Нийслэлийн цагдаагийн газарт, орон нутгийн иргэд оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 08 дугаар сарын 29-ний хүртэл хугацаанд бүртгүүлж, судалгаанд хамрагдана.

 

Хоёрдугаар үе шат: Судалгаанд хамрагдсан иргэдийг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр /Даваа гараг/-ийн 09.00 цагаас Хамгаалалтын хоёрдугаар газар /хуучнаар Дотоодын цэргийн 05 дугаар анги/-т зохион байгуулагдах нэгдсэн бүртгэлд хамруулж, шалгалтад орох эрх олгоно.

     Шалгалт Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам”-ын дагуу явагдана. Журмыг цагдаагийн байгууллагын гэсэн www.police.gov.mn  цахим хаяг болон ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн facebook хаяг, орон нутгийн цагдаагийн байгууллагын цахим хаягууд дээр тус тус байршуулсан тул Та бүхэн бүртгэлтэй холбоотой болон холбогдох бусад мэдээлэлтэй дэлгэрэнгүй танилцана уу.

Мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлаар Цагдаагийн газрын 

88399997 дугаарын утсаар холбогдож, лавлагаа, мэдээлэл авч болно.

   

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна