/ / “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” АРГА ХЭМЖЭЭ

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” АРГА ХЭМЖЭЭ

      Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын түүхт 55 жилийн ойг угтаж Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болон хууль хяналтын байгууллагуудын зүгээс үзүүлж байгаа ажил, үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг таниулах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, хууль эрх зүйн мэдлэг ойлголт өгөх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээг 2017.05.26-ны өдөр Олон улс худалдааны төвийн гадна талбайд зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагааг аймгийн Засаг дарга С.Насанбат нээж үг хэлсэн.
     Тус арга хэмжээнд аймгийн ЗДТГазар, Давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Анхан шатны шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Өмгөөлөгчдийн зөвлөл, Нотариатын салбар, Улсын бүртгэлийн хэлтэс, ШШГАлбаны хорих 445-р анги, Шүүх шинжилгээний алба, Гаалийн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар зэрэг байгууллагууд оролцон иргэд олон нийтэд үйлчилгээ үзүүлэн байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчиллаа.
      Цагдаагийн газраас тусгай бүлгийн алба хаагчдын үзүүлэх тоглолт, Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээнд тэргүүн байр эзэлсэн хүүхдүүдийн тоглолтыг үзүүлж, хууль зүйн туслалцаа хүссэн 12 иргэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа хүссэн 35 иргэн, жолооны үнэмлэх солиулах үйлчилгээ хүссэн 25 иргэн, жолоочийн зөрчлийн оноо тооцох журмын талаар 15 иргэнд тус тус үйлчилгээ үзүүлж, 650 иргэдэд холбогдох хууль тогтоомжийг сурталчилан гарын авлага, санамж сэрэмжлүүлэг тараан өгч, Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээний талаар 600 иргэнээс санал, асуулга авч ажиллалаа.

Image may contain: 4 people, people standing and outdoorImage may contain: 4 people, people sitting and outdoorImage may contain: 3 people, outdoorImage may contain: 1 person, sittingImage may contain: one or more people, people standing, car, sky and outdoorImage may contain: 1 person, crowd and outdoorImage may contain: 3 people, people standing and outdoorImage may contain: one or more people, people on stage, people standing, sky, crowd and outdoorImage may contain: one or more people, people on stage, people standing and outdoorImage may contain: one or more people, sky, crowd and outdoorImage may contain: one or more people, people standing, crowd and outdoorImage may contain: one or more people, people on stage, people standing, shoes, sky and outdoorImage may contain: one or more people and outdoorImage may contain: one or more people, people standing, sky and outdoor

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна