/ / “ХҮЧНИЙ 3 ТӨРӨЛТ”-ИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

“ХҮЧНИЙ 3 ТӨРӨЛТ”-ИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

  Дархан-Уул аймгийн “POWERLIFTING”-ийн холбооноос 2017.03.19 өдөр 2017 RAW POWERLIFTING–ийн Аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулав. Нээлтийн үйл ажиллагаанд Дархан сумын Засаг дарга, Биеийн тамир спортын хорооны дарга, тэмцээнийг ивээн тэтгэгч байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Цагдаагийн байгууллагаас 8 тамирчин оролцож дараахь амжилтуудыг гаргасан.

Цагдаагийн дэд хурандаа Р. Гантулга /мастер ангилал +93 кг/-д 433 кг өргөж 4 хүрэл медаль, цагдаагийн ахмад Б. Өнөрбат /мастер ангилал +93 кг/ 520 кг өргөж 4 мөнгөн медаль, цагдаа ахлах ахлагч Б. Батцоож +105 кг жинд 600 кг өргөж 2 хүрэл медаль, цагдаа ахлах ахлагч О. Шинэбаяр 83 кг жинд 500 кг өргөж 3 хүрэл медаль, цагдаа ахлагч Б. Баттулга -93 кг жинд 540 өргөж 2 хүрэл медаль, Хууль сахиулах их сургуулийн сонсыогч Базаргарьд залуучуудын 74 кг жинд 555 кг өргөж 2 алт, 2 мөнгөн медалиар энгэрээ мялаалаа.

Цагдаагийн газрын баг тамирчид 2 алт, 6 мөнгө, 12 хүрэл нийт 20 медаль авч багийн дүнгээр 4 дүгээр байр эзэлсэн амжилт гаргалаа. Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчиддаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе .

 

Image may contain: 5 people, people standingImage may contain: 13 people, people standing and crowd

Image may contain: 8 people, basketball court

Image may contain: 6 people, people standing

Image may contain: 8 people, people standingImage may contain: 20 people

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна