/ / “ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-ИЙГ УГТАЖ ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧДАА ЦЕГ-ЫН “СҮҮЖ УУЛ”-ЫН АМРАЛТАНД АМРААЛАА.

“ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-ИЙГ УГТАЖ ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧДАА ЦЕГ-ЫН “СҮҮЖ УУЛ”-ЫН АМРАЛТАНД АМРААЛАА.

   Тус Цагдаагийн газрын эмэгтэй алба хаагчдыг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, алжаал ядаргааг тайлах зорилгоор 2017.03.05-2017.03.07-ны өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань суманд үйл байрлах Цагдаагийн Ерөнхий газрын харъяа Сүүж–Уулын нөхөн сэргээх амралтанд амраалаа. Аялалын замд “Аглаг бүтээлийн сүм”-ийг үзэж сонирхож байгалийн үзэсгэлэнт газраар явган аялал зохион байгуулсан.

     Аялалын эхэнд тус Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар болон даргын зөвлөлийн гишүүд хүндэтгэл үзүүлэн үдэн гаргаж өгч, аялалын төгсгөлд эргэн ирэх үед тасаг албадууд эмэгтэй алба хаагчдаа 03 дугаар сарын 07 өдөр хүлээн авч Цагдаагийн газрын даргын “Мэндчилгээ” болон амьд сарнай цэцэг бэлэглэн угтан авсан.

   Биднийг амарч, аялах таатай нөхцөл бололцоог хангаж өгсөн Цагдаагийн газрын дарга болон даргын зөвлөлийн гишүүд нийт эрэгтэй алба хаагчиддаа баярласан талархсанаа илэрхийлж, ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

                   Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс.

Image may contain: textImage may contain: 3 people, people standingImage may contain: one or more people, sky, mountain, snow, outdoor and natureImage may contain: one or more people, sky, outdoor and natureImage may contain: 1 person, snow, mountain, sky, outdoor and natureImage may contain: 1 person, standing and outdoorImage may contain: 11 people, people standing, tree and outdoorImage may contain: 12 people, people smiling, people standing and outdoor

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна