/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “МАРШ ТАКТИК”-ИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “МАРШ ТАКТИК”-ИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

   Дархан-Уул аймгийн Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 55 жил, Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ой, Монгол цэргийн өдрийг угтан тус цагдаагийн газрын алба хаагчдын хурд хүч, тэсвэр хатуужил, цэргийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Марш тактик”-ийн тэмцээнийг тус Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас зохион байгууллаа.

   Тэмцээн нь 6 км-ын цастай бартаат замаар гүйж 5 цэг дээр норматив үүрэг гүйцэтгэн 7 тасгийн 49 алба хаагч өрсөлдлөө.

Багийн дүнгээр:
1-р байранд Замын цагдаагийн тасгийн баг тамирчид
2-р байранд Шарын гол сум дахь Цагдаагийн тасгийн баг тамирчид
3-р байранд Хэв журам хамгаалах тасгийн баг тамирчид шалгарч, Цагдаагийн газрын өргөмжлөл, мөнгөн шагнал гардан авлаа.

Тэмцээнийг Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн алба хаагчид хамтран зохион байгуулсан.

   Тэмцээнд оролцсон баг тамирчиддаа болон хамтран зохион байгуулсан зэвсэгт хүчний 330 дугаар ангийн алба хаагчиддаа спортын өндөр амжилтыг хүсье.

Image may contain: 1 person, standing, sky, outdoor and natureImage may contain: one or more people, people standing, sky, outdoor and natureImage may contain: 5 people, people standing, child and outdoorImage may contain: sky, snow, tree, outdoor and natureImage may contain: one or more people, sky, outdoor and natureImage may contain: one or more people, sky, snow, outdoor and natureImage may contain: 2 people, sky, outdoor and natureImage may contain: one or more people, sky, snow, outdoor and natureImage may contain: 2 people, people standing, sky, snow, outdoor and natureImage may contain: 3 people, people standing, sky and outdoorImage may contain: 11 people, people smiling, people standing and outdoorImage may contain: 7 people, people standing, sky and outdoorImage may contain: 14 people, people standing, sky and outdoor

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна