/ / “ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТАН”-УУД ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ.

“ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТАН”-УУД ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ.

   Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 766 дугаар тушаалаар батлагдсан “Олон нийтийн цагдаагийн ажилтны хөдөлмөрийн гэрээ байгуулах” журмын дагуу 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Г.Эрдэнэбат, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар, Олон нийтийн цагдаагийн 12 ажилтан нар Цагдаагийн албаны тухай хууль, Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм зэрэг эрх зүйн актыг үндэслэн 2017 онд олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллуулах “Гэрээ” байгууллаа.

    Хамтран ажиллах гэрээг аймгийн ИТХ-ийн хурлын танхимд зохион байгуулж орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг оролцуулан иргэд олон нийтэд сурталчилан ажиллалаа.

Image may contain: 2 people, people standing, suit and indoorImage may contain: 3 people, people sitting and indoorImage may contain: 2 people, indoorImage may contain: 9 people, indoor

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна