/ / “МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-ИЙГ УГТАН “ШАТАР”, “ДААМНЫ” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

“МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-ИЙГ УГТАН “ШАТАР”, “ДААМНЫ” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

   Дархан-Уул аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 96 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг угтан алба хаагчдын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэн нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “100 буудал даам”, “Шатар”-ын тэмцээнийг зохион байгуулав. Тэмцээнд Цагдаагийн газар, Прокурорын газар, Тагнуулын хэлтэс, Анхан шатны шүүх, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 330-р анги, Хорих 435-р анги, Зэвсэгт хүчний 322-р анги, Шүүх шинжилгээний алба, Шийдвэр гүйцэтгэх алба зэрэг 10 байгууллагын ажилтан, албан хаагчид оролцлоо.

“100 буудал даам”-ны эрэгтэй төрөлд
1-р байрыг Зэвсэгт хүчний 330-р ангийн дэд ахлагч Ч.Равнайсүрэн
2-р байрыг Хорих 435 дугаар ангийн хянагч А.Буянжаргал
3-р байрыг Онцгой байдлын газрын аврагч гал сөнөөгч дэд ахлагч Г.Ганбаяр

“100 буудал даам”-ны эмэгтэй төрөлд
1-р байрыг Зэвсэгт хүчний 330-р ангийн ажилтан Ц.Сэргээ
2-р байрыг Анхан шатны шүүхийн ажилтан С.Тунгалаг
3-р байрыг Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байрны эмч, дэслэгч С.Сарантуяа

Багийн нийлбэр дүнгээр
1-р байрт Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн баг тамирчид
2-р байрт Онцгой байдлын газрын баг тамирчид
3-р байрт Цагдаагийн газрын баг тамирчид

“Шатар”-ын тэмцээний эрэгтэй төрөлд
1-р байрыг Аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Мөнхбат
2-р байрыг Цагдаагийн газрын ОНАБХТасгийн дарга, дэд хурандаа С.Хурц
3-р байрыг Хорих 435 дугаар анги Д.Оргилболд

“Шатар”-ын тэмцээний эмэгтэй төрөлд
1-р байрыг Зэвсэгт хүчний 330-р ангийн ажилтан Ц.Сэргээ
2-р байрыг Цагдаагийн газрын эргүүлийн офицер, хошууч Х.Батхишиг
3-р байрыг Хорих 435 дугаар анги Ж.Намуунбайгаль

Багийн нийлбэр дүнгээр
1-р байрт Цагдаагийн газрын баг тамирчид
2-р байрт Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн баг тамирчид
3-р байрт Хорих 435 дугаар ангийн баг тамирчид шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Тэмцээнд оролцсон нийт баг тамирчиддаа спортын өндөр амжилтыг хүсье.

Image may contain: 2 people, people sitting, table and indoorImage may contain: 3 people, people sitting, table and chessImage may contain: 3 people, people standingImage may contain: 4 people, people standing and indoorImage may contain: 7 people, people standing and indoor

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна