/ / “МУЗЕЙ” АЖИЛЛУУЛАВ

“МУЗЕЙ” АЖИЛЛУУЛАВ

   ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР ҮҮСЭН ХӨГЖИЖ ИРСЭН ТҮҮХЭН ЗАМНАЛЫГ СУРТАЛЧИЛАХ “МУЗЕЙ” 2016.06.13-НААС 2016.06.15 ӨДРҮҮДЭД  АЖИЛЛУУЛАВ.

Цагдаагийн байгууллагын хөгжиж ирсэн түүх, барилга байгууламж, тухайн үед хэрэглэж байсан техник хэрэгсэл зэргийг иргэд олон нийтэд тайлбарлан таниулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан.

       Бэлтгэл дэд хурандаа Г.Нэргүйгийн сургаж дадлагжуулсан  эрэлч албаны Руслан нохой 10 жил эрүүгийн албанд ажиллаж 89 хэрэг дээр ажиллан 160.0 сая төгрөгийн хохирлыг барагдуулан ажлын үзүүлэлтээрээ удаа дараа тэргүүн байранд шалгарч байсныг үнэлж эрэлч нохойн албаны даргын Шийдвэрээр “Дэд хурандаа” цолтой нохой гэж ард олонд нэрийг нь алдаршуулсан талаарх дурсамжийг ярьж сурталчилсан. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна