/ / “ Ногоон гэрэл-Цагаан шугам 2014 ” тэмцээн

“ Ногоон гэрэл-Цагаан шугам 2014 ” тэмцээн

   Дархан уул аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн сурагчдад МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд соёлтой оролцох дадлага эзэмшүүлэх, тэднийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “ “Ногоон гэрэл-Цагаан шугам 2014 ” тэмцээний удирдамж төлөвлөгөөг Дархан уул аймгийн ГХУСАЗЗ-ийн дарга болон Цагдаагийн газрын даргаар батлуулан 2014.11.14-ний өдөр зохион байгуулан ажиллаа. Тус тэмцээнд ЕБС-ийн 7 сургууль / 9-р сургууль, ОИЦ сургууль, Шарын гол сумын 6-р сургууль, 4-р сургууль, Жигүүр цогцолбор сургууль, 15-р сургууль, 18-р сургууль / оролцсоноос тэргүүн байрыг Оюуны ирээдүй цогцолбор сургууль, дэд байрыг 4-р сургууль, гутгаар байрыг 18-р сургуулийн сурагчид шалгарч цом, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдаж, тэмцээнд оролцсон бүх хүүхдүүдэд гарын бэлэг өгч урамшууллаа. Тэмцээнийг зохион байгуулахад зарцуулагдах төсөв хөрөнгийг / 1076500 төгрөг / аймгийн ГХУСАЗЗ-өөс гаргаж өгсөн. Мөн орон нутгийн телевизүүдээр тэмцээний үйл ажиллагааг гаргаж олон нийтэд хүргэж  ажилласан.

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна