/ / Малын хулгайн чиглэлээр төвийн бүсийн уулзалт зөвлөлгөөн боллоо

Малын хулгайн чиглэлээр төвийн бүсийн уулзалт зөвлөлгөөн боллоо

  

   Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас санаачлан аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ-ын ГХТГ-тай хамтран "Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг өргөжүүлэх нь" сэдэвт Төвийн бүсийн уулзалт зөвлөлгөөн Дархан-Уул аймгийн Дархан суманд 2014 оны 10 сарын 09-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Зөвлөлгөөнд Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгуудын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Хууль зүйн хэлтсийн дарга, Цагдаагийн Ерөнхий газрын ГХТГ-ын болон аймгуудын Цагдаагийн газрын алба хаагчид, хил залгаа сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, засаг дарга, олон нийтийн байгууллага, мал бүхий иргэдийн төлөөлөл зэрэг 90 гаруй зочид төлөөлөгч хүрэлцэн ирсэн бөгөөд уг зөвлөгөөнд Дархан-Уул аймгийн прокурорын газраас "Мал хулгайлах гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл, энэ гэмт хэргийг бууруулах арга зам" сэдвээр мэдээлэл хийж оролцлоо. Зөвлөлгөөнөөс бүс нутгийн нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны бүх шатны байгууллага, иргэдийг мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, мал хулгайлах гэмт хэргийн гаралтыг багасгах, урьдчилан сэргиийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр мэдээлэл солилцож хамтран ажиллахаар тохиролцов. Түүнчлэн ЦЕГ-ын ГХТГ-ын холбогдох албадууд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс төвийн бүсийн цагдаагийн хүрээний алба хаагчдад холбогдох сэдвүүдээр сургалтыг зохион явууллаа.  



 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна