/ / Манлайлагч байгууллагын туг, хүндэт өргөмжлөлөөр шагнагдлаа

Манлайлагч байгууллагын туг, хүндэт өргөмжлөлөөр шагнагдлаа

        Дархан хот байгуулагдсаны 53 жилийн ой өнгөрөгч Баасан гарагт буюу 2014.10.17-ны өдөр болж өнгөрлөө. Ойн баярын арга хэмжээнд Дархан хотын үе үеийн ИТХ-ын болон Засаг дарга нар мөн Дархан хотоос төрсөн хөдөлмөрийн баатар, гавъяатнууд, залуучууд, хүүхдүүдийн төлөөлөл, аймгийн удирдлагууд хүндэтгэлтэйгээр оролцож баярын хурал, концерт.фото зургийн үзэсгэлэн, урлагийн тоглолтыг нийт Дарханчууддаа толилууллаа. Баярын хурлыг Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат нээж нийт Бурхантын хөндийн иргэддээ баярын мэндчилгээ хүргэхийн зэрэгцээ өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж төрийн дууллаа эгшиглүүлснээр энэ өдрийн баярын хурал эхэлсэн юм. Дархан-Уул. аймгийн Засаг даргын захирамжаар аймаг үүсэн байгуулагдсаны 53 жилийн ойг тохиолдуулан "Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны “хөтөлбөр"-т тусгагдсан аймгийн эдийн засаг, нийгмийн зорилтуудыг хэрэгжүүлэх үйлст идэвхи санаачлага гарган ажиллаж, бүтээн байгуулалтыг өрнүүлж байгаа байгууллагуудыг "МАНЛАЙЛАГЧ БАЙГУУЛЛАГЫН ТУГ, ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ"-өөр шагнасаны дотор Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар шалгарч хүндэтгэлийн туг, хүндэт өргөмжлөлийг аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, аймгийн засаг дарга С.Насанбат нар Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажавт хүндэтгэлтэйгээр гардуулж өглөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна