/ / Хараа голын орчимд хяналт тавьж ажиллаа.

Хараа голын орчимд хяналт тавьж ажиллаа.

   Тус Цагдаагийн газраас Хараа, Орхон голын ай сав газраар болон тогтоол усны орчим гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх, хүүхэд болон иргэдийг бүх түвшинд болзошгүй эрсдэл, үер усны аюул осол, эндэгдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ мэдээлэл өгч, сурталчилгаа нөлөөллийн ажлыг зохион байгуулахаар аймгийн Онцгой байдлын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Мэдээлэл-Хамгаалалт” хэсэгчилсэн арга хэмжээг эхлүүлэн Хараа голын эрэг орчмоор хөдөлгөөнт, завьт, морин болон нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах зэргээр хяналт тавьж, зориулалтын бус суудал дээр бага насны хүүхдийг тээвэрлэж явсан 5 тээврийн хэрэгслийн жолоочид анхааруулга өгч, 198 иргэн, 79 хүүхдэд “Үер усны болзошгүй эрсдэл, ковидын халдвараас урьдчилан сэргийлэх” бичлэгийг хүргэж, сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгөн ажиллаж байна. Үер усны болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлье.

May be an image of outdoors

May be an image of outdoors

May be an image of outdoors

May be an image of body of water

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна