/ / “Замын хөдөлгөөний соёл-2019” арга хэмжээ улсын хэмжээнд явагдаж байна

“Замын хөдөлгөөний соёл-2019” арга хэмжээ улсын хэмжээнд явагдаж байна

   Урин дулаан, амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлээс орон нутаг, орон нутгаас нийслэл рүү чиглэгдсэн хөдөлгөөний эрчим эрс нэмэгдэж, хөдөлгөөн ихэсдэг. Тиймээс орон нутгийн замд гарч байгаа ослын талаар Замын цагдаагийн тасгаас өнөөдөр мэдээлэл хийлээ.2018 онд зам тээврийн осолд 5,323 хүн өртөж, 4,761 хүн гэмтэж, 562 хүн амь насаа алдсан байна. Амь үрэгдсэн 562 хүний 422 нь орон нутгийн зам бөгөөд үүний 45 нь хүүхэд байсан аж. "Орон нутгийн авто замд үйлдэгддэг зам тээврийн гэмт хэрэгслийг бууруулах урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, тэдгээрт мэдлэг мэдээлэл олгох тэдний хөдөлгөөнд оролцох үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол улсын хэмжээнд “Орон нутгийн замын хөдөлгөөний соёл 2019” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ есдүгээр сарын 25-ныг хүртэл явагдана.

Дарханы мэдээ-н зураг.

Дарханы мэдээ-н зураг.

Дарханы мэдээ-н зураг.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна