/ / Сургалт зохион байгуулж ажиллалаа.

Сургалт зохион байгуулж ажиллалаа.

   Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар, Монголын барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоотой хамтран Стандарт, хэмжил зүйн газраас 2017 онд баталсан “Барьцаалан зээлдүүлэх нийтлэг шаардлага MNS5274:2017” шинэчлэгдсэн стандартыг сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг сайжруулах зорилгоор барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж байгаа ААНБ, иргэдийг хамруулан сургалт хэлэлцүүлгийг өнөөдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр АЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд Аймгийн татварын хэлтсийн болон Цагдаагийн газрын мэргэжилтнүүд мэдээлэл хийж, “AFT soft link”, “Үүлэн технологи ХХК”-нуудын ажилтнууд программ хангамжийн талаар танилцуулан, "МNS 5274:2017 Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, Нийтлэг шаардлага” стандартын зорилт, ач холбогдол, үр нөлөө сэдвээр “Монголын барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ны тэргүүн Д.Ууганбаяр мэдээлэл хийн, зөвлөгөөний төгсгөлд ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамир Монгол улсын хэмжээнд үйлдэгдэн гарсан гэмт хэргийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар сургалт зохион байгуулж сургалтанд хамрагдагсдад батламж гардуулж өгснөөр хэлэлцүүлгийн үйл ажиллагаа өндөрлөлөө.
   Манай улсад үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 31.9 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Эдгээр гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлсийн эргэлт нь барьцаалан зээлдүүлэх газраар дамжин өнгөрдөг.
Тиймээс барьцаалан зээлдүүлэх газруудын үйл ажиллагаанд тавигдах шаардлага, хууль зүйн зохицуулалт, MNS 5274:2017 стандарт 2018 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж байгаа ажээ.
   Шинэ журмаар хулгайн эд зүйл дамжуулахыг таслан зогсоохын тулд барьцааны цахим мэдээллийн сан үүсгэн хэрэгжилтийг хангах үүргийг Цагдаагийн газар болон Үндэсний дата төв хүлээж байгаа юм байна.
Мөн барьцаалан зээлдүүлэх газрууд хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж хямд авч борлуулж байгаа үйлдэл нь Монгол улсын Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан "мөнгө угаах" гэмт хэрэгт хамааран тооцогдох учраас аль болох хулгайн эд зүйлсийг авахгүй байх хэрэгтэйг сургалтын үеэр зохион байгуулагчид анхааруулж байлаа.

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн Газар-н зураг.

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн Газар-н зураг.Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн Газар-н зураг.

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн Газар-н зураг.

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн Газар-н зураг.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна