/ / “АРХИДАЛТ БА ГЭМТ ЯВДАЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“АРХИДАЛТ БА ГЭМТ ЯВДАЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

   Архидан согтуурахыг бууруулах, түүнийг хор уршгийг таниулах, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хүний эрүүл мэнд, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж нөлөөллийн ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Архидалт ба гэмт явдал” сэдэвт хэлэлцүүлгийг аймгийн ГХУСАЗСЗөвлөл, ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимтай хамтран 2018.03.22 өдөр зохион байгуулж Иргэний танхимын дарга Д.Гантулга удирдан явууллаа. Хэлэлцүүлэгт ЕБС, Их, Дээд, МСҮТөвийн оюутан сурагчид, нийгмийн ажилтан төрийн болон төрийн бус аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл зэрэг 50 гаруй иргэнийг оролцуулсан.
   

   “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал, тухайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам”, “Залилан мэхлэх, кибэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлууд сэдвээр Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Н.Гантулга, Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Р.Гантулга, Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч Б.Даваадорж нар мэдээлэл хийж, асуулт хариулт өрнүүлэн иргэд байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, нөлөөллийн ажлыг оновчтой зохион байгуулах талаар ярилцлаа.

Image may contain: 1 personImage may contain: 2 people, indoorImage may contain: 3 people, indoorImage may contain: 3 people, people sitting, living room, table and indoorImage may contain: 2 people, indoorImage may contain: 1 personImage may contain: 8 people, people sitting, people standing and indoor

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна