/ / Зорилтот бүлгийн иргэдийг халамж үйлчилгээнд хамруулав.

Зорилтот бүлгийн иргэдийг халамж үйлчилгээнд хамруулав.

    Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Цагдаагийн газар, ЭМГазар, Улсын бүртгэлийн хэлтэс,Эзэн хичээвэл заяа хичээнэ, Мөнгөтийн таг, Сэтгэлийн ариун дэм зэрэг төрийн бус байгууллагуудтай хамтран гэр оронгүй, орц хонгил, дулааны худагт амьдардаг иргэдийг халуун хоол хөтөлбөрт хамруулан нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Бид дэмжье-Та хичээ” арга хэмжээг 2018.01.08-ны өдрөөс 2018.02.10-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж дулааны худагт амьдарч байсан 5 хүнийг гаргаж түр байршуулах байранд байрлуулж, УБ хотын Найдварын өргөө ТББ-д 6 хүнийг хүргэж өгсөн. Халуун хоол хөтөлбөр, сургалт сурталчилгаанд 25 өдөр давхардсан тоогоор 525 хүн, эмнэлэгийн үзлэг шинжилгээнд 50 хүнийг хамруулж, 3 хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж, 20 хүнийг бичиг баримтжуулан, усанд оруулах, үс засуулах, дулаан хувцас өгөх зэрэг үйлчилгээг 2 удаа үзүүлж ажиллалаа. Тус арга хэмжээг зохион байгуулснаар дулааны худгаас хүмүүсийг гарган, нийгмийн халамж үйлчилгээнд хамруулж тухайн хүмүүсийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж, дулаан газар өвөлжүүлэх ач холбогдолтой арга хэмжээ зохион байгууллаа.

Image may contain: 2 people, indoor

Image may contain: 2 people, people sitting and indoor

Image may contain: 4 people, people standing and indoor

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна