/ / “Цасны баяр” спорт өдөрлөгийг зохион байгууллаа.

“Цасны баяр” спорт өдөрлөгийг зохион байгууллаа.

     Тус цагдаагийн газрын 2018 оны урлаг спортын болон соён гэгээрүүлэх ажлын хүрээнд Замын цагдаагийн тасаг хариуцан алба хаагч, ажилтнуудын бие бялдрыг хөгжүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, өвлийн спорт, явган аяллыг хөгжүүлэх, амралт, чөлөөт цагийг зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрөөх зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11:00 цагаас 15:00 цагийн хооронд “Цасны баяр” спорт өдөрлөгийг зохион байгууллаа. 
Өдөрлөгт тус Цагдаагийн газрын нийт 7 тасгийн 160 гаруй алба хаагч, ажилтнууд оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөсөн.
Арга хэмжээний үеэр цасны сумо, олс таталт, чарганы уралдаан, хөл бөмбөг, буухиа тэмцээн, уулын оргил булаалдах зэрэг 6 төрлийн спортын арга хэмжээ зохион байгуулсан. 
Тэмцээний нийлбэр дүнгээр:
Нэгдүгээр байранд: Нийтийн хэв журам хамгаалах тасаг
Хоёрдугаар байранд: Замын цагдаагийн тасаг
Гуравдугаар байранд: Шарын гол сум дахь Цагдаагийн тасаг тус тус орж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан.

Image may contain: one or more people, people standing, sky and outdoor

Image may contain: 2 people, people smiling, people standing and outdoor

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна