/ / Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн анхдугаар хуралдаан

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн анхдугаар хуралдаан

   Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн анхдугаар хуралдаан 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж 2018 оны ажлын төлөвлөгөөг 7 бүлэг, 38 төрлийн ажил арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталлаа. Мөн Дархан-Уул аймгийн хэмжээнд 2017 онд зонхилон үйлдэгдсэн гэмт хэрэг түүний шалтгаан нөхцөл, цаашид авах арга хэмжээний танилцуулгыг Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Н.Гантулга хийсэн.

   ГХУСАЗСЗөвлөл, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон бусад байгууллагууд хамтран “Хуулиа мөрдье”, “Сэрэмжилье нэгдье” арга хэмжээг зохион байгуулах удирдамж гарган хэлэлцэн баталж, Хяналт шалгалт явуулах, сургалт сурталчилгаа, гарын авлага материал, шторк бэлтгэх зэрэгт зарцуулагдах 2.844.000 төгрөгийн төсвийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

   Хулгайн гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн хэмжээнд “Теле хяналтын камер суурилуулах, ашиглах үйл ажиллагаанд мөрдөж ажиллах журам”-ын төслийг боловсруулан ГХУСАЗСЗөвлөлийн хурлаар тус цагдаагийн газрын НХЖХТасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Сүхбаатар танилцуулан, хэлэлцэж, тодорхой саналуудыг оруулан, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулахаар хэлэлцлээ.

   Тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Эргүүл-2018” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж, “Урамшуулалт эргүүл”-д 20 баг, суманд 80 иргэн ажиллуулахаар төлөвлөж, урамшуулал олгох 3.200.000 төгрөгийн санхүүжилтийг батлуулж бэлтгэл ажлыг хангалаа.

Image may contain: 6 people, people sitting, table and indoorImage may contain: 1 person, sitting, screen and laptop

Image may contain: 5 people, people sitting, table and indoorImage may contain: 2 people, people sitting, screen and indoor

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна